Ирэх сарын 3,4-нд зохион байгуулагдах "Хөх сувд" мөсний баярын хөтөлбөр гарчээ

Хөвсгөл аймгаас 20 дахь жилдээ зохион байгуулж буй "Хөх сувд" мөсний баяр ирэх гуравдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд зохион байгуулагдана.

Тус аймгийн Засаг даргын орлогч, Мөсний баяр зохион байгуулах комиссын дарга М.Хуягбаатар бэлтгэл ажил энэ долоо хоногийн байдлаар 50 хувьтай үргэлжилж байгаа талаар мэдээлэв.

274233604 281654270769016 5477166141109880913 n

Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж “Хөх сувд-2022” мөсний баярын бэлтгэл ажилтай танилцжээ. Тэрбээр энэ үеэр мөсний баяр үзэж сонирхохоор ирэх жуулчид, дотоодын иргэдийг болзошгүй аваарь осол, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөөврийн ариун цэврийн байгууламж, хогийн цэг, хогийн сав хүртээмжтэй байршуулах талаар зөвлөмж өгсөн байна.

"Хөх сувд-2022" мөсний баяраар урьдчилсан байдлаар 10000 орчим иргэн, 3000 гаруй машин ирнэ гэж тооцоолж, нуурын гадна талбайд зогсоолын асуудлыг шийдвэрлэжээ. Мөн мөсөн хаалга, мөсөн тайз, мөсөн гулгуур, түүнээс гадна 10 мөсөн урлан байгуулахаар уран бүтээлчдийн дунд бүтээлийн уралдаан зарлаж, мөсөн бүтээл хийх бэлдэцийг бэлтгэж байгаа аж.

7e28c7888b88c8b7fc7736219d4cbe7f

Хөтөлбөрт багтсанаар "Болор цом"-ын эзэн, яруу найрагч Б.Мягмаржав агсны нэрэмжит “Хөх цом” яруу найргийн наадмыг Монголын зохиолчдын эвлэлийн хороо, Хөвсгөл аймгийн Утга зохиолын нэгдэлтэй хамтран зохион байгуулна. Наадамд яруу найрагчид гурван шүлэг ирүүлэх бөгөөд сүүлийн шатанд шалгарсан 15 найрагч Хөвсгөл нуурын хөвөөнд мөсний баяраар шүлгээ уншиж, шилдгүүдээ тодруулах аж. “Хөх цом” яруу найргийн наадмыг мөсний баярын үеэр жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж буй юм байна.

Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Мөсний баярын хөтөлбөр:

1 1

2 2

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.