ШУУД: Д.Батбаатар: МАН-ын Хяналтын хороо ямар ч гишүүнээ хөөгөөгүй

 

МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны дарга Д.Батбаатар:

-Өнөөдөр МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны ээлжит хурал болсон. Энэ удаагийн хурлаар намын анхан шатны байгууллага, гишүүдээс ирүүлсэн гомдол саналыг хэлэлцсэн. Хяналтын Ерөнхий хорооны гишүүд цаг үеийн асуудлаар хоорондоо харилцан мэдээллээ солилцсоны зэрэгцээ, өмнөх хурлын тогтоол болох 13 болон 16 тогтоолын хэрэгжилтийг хангуулах талаарх шаардлагыг намын удирдлагуудад өгсөн. Харин хэн нэгэн гишүүнийг намаас хөөсөн зүйл болоогүй тийм тогтоол шийдвэр гараагүй" гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.