Австри, Германд коронавирусийн хязгаарлалтуудыг цуцална

Австри, Герман улсуудын эрх баригчид коронавирусийн халдварын тархалтыг зогсоохын тулд иргэдээ вакцинжуулалтад зайлшгүй хамрагдахыг шаардаж, татгалзсан хүмүүст торгууль ногдуулах шийдвэрийг хэдхэн долоо хоногийн өмнө гаргаад байсан ч ирэх сараас эхлэн цар тахлын ихэнх хязгаарлалтыг цуцлах болсноо мэдэгджээ.

Германд өнгөрөгч лхагва гарагт халдварын бараг 220 мянган шинэ тохиолдол бүртгэгдсэн ч долоо хоногийн дундаж нь буурсан болохыг албаныхан онцолсон байна. Тус улсын эрх баригчид ирэх 3 дугаар сарын 20-ныг "Эрх чөлөөний өдөр" байх болно гэж мэдэгдсэн хэдий ч вакцин тариулаагүй хүмүүст зарим хязгаарлалт үйлчилсэн хэвээр байх аж.

Канцлер Олаф Шольц Германы 16 мужийн удирдагчидтай хийсэн дээд хэмжээний уулзалтынхаа дараа "Цар тахал хараахан дуусаагүй байна. Бид вакцинжуулалтыг зайлшгүй шаардлага болгохыг зорьсоор байх олно" хэмээн мэдэгджээ. Гэхдээ энэхүү хуулийн төслийг тус улсын Парламент шийдэх юм.

3000

Харин Тус улсын эрх баригчид вакцинжуулалтыг зайлшгүй шаардлага болгох хуулийг энэ сарын эхээр баталж, Европтоо анхдагч орон болоод байсан билээ. Гэхдээ 3 дугаар сарын 16-н хүртэл хэнд ч торгууль ногдуулахгүй бөгөөд тэр хүртэл Засгийн газар энэхүү шаардлагыг түдгэлзүүлэх эсэхээ шийдэх ёстой аж.

Швейцарь улсад баар, ресторан болон бусад үйлчилгээний газарт нэвтрэхдээ вакцины гэрчилгээ харуулах шаардлагагүй болсон бол Францын иргэдийг гадуур амны хаалтгүй явахыг зөвшөөрчээ.

WVJK5LS6OJBU5JHHR3KOZIMXBA

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.