Хондурасын Ерөнхийлөгч асныг хар тамхины хэргээр баривчилжээ

Хондурасын Ерөнхийлөгч асан Хуан Орландо Эрнандес хар тамхины хэргээр өнгөрөгч мягмар гарагт баривчлагджээ. Тэрээр 2014 оноос энэ оны 1 дүгээр сар хүртэл Хондурасыг удирдаж байсан юм.

байна. Тус улсын зүгээс мөн Ерөнхийлөгч асныг хар тамхины хэргээр шилжүүлэн өгөх хүсэлтийг энэ сарын 14-ний өдөр гаргасан бөгөөд үүнээс хэдхэн цагийн дараа Хондурасын цагдаа нар Эрнандесийг нийслэл Тегусигальпа дахь гэрээс нь баривчилсан байна.

Хэдий тэрээр аливаа эсэргүүцэл үзүүлэхгүйгээр баривчлагдсан ч түүнийг буруутгаж буй бүх хэргийг үгүйсгэж байгаа юм.

19976166 high 1920x1080

1829

аж. Тэгвэл прокурорууд Ерөнхийлөгч асныг мөн тус бүлэглэлтэй холбоотой гэж үзэж байгаа бөгөөд Мексикийн хар тамхины наймааны хаан гэгддэг "Эль Чапо"-гоос нэг сая ам.долларын авлига авсан гэж таамаглаж байна.

Хондурас нь сүүлийн жилүүдэд Өмнөд Америкаас АНУ руу хар тамхи зөөвөрлөх гол дамжин өнгөрөх цэг болоод байгаа билээ. Гэвч Ерөнхийлөгч Жо Байден сонгогдсоноос хойш АНУ болон түүний харилцаа муудсан юм.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.