Францын өмнөд хэсэгт дэлбэрэлт болж, долоон хүн амиа алджээ

Францын баруун өмнөд хэсгийн худалдааны байгууламжид хүчтэй дэлбэрэлт болсны дараа ойролцоох орон сууцны барилгуудад гал гарч, улмаар долоон хүн амь үрэгдэж, 20 орчим хүн шархадсан байна.

Пиреней-Дорно бүсийн Гал унтраах албаны мэдээлснээр, дэлбэрэлт Сент-Лоран-де-ла-Саланк хотод өнгөрөгч даваа гаргийн 01:30 цагт болсон бөгөөд дараа нь гудамжны хоёр талд байрлах хэд хэдэн барилга галд автжээ.

Гал сөнөөгчид ослын улмаас эвдэрч, нурсан хоёр жижиг байшингийн нуранги дороос хохирогчдыг хайсаар байгаа ба амь үрэгдэгсдийн тоо өснө гэж эмээж байна.  

Францын Дотоод хэргийн сайд Жеральд Дарманин ослын газарт очиж, үзлэг хийснийхээ дараа "Дэлбэрэлт санамсаргүй явдал эсвэл гэмт хэргийн шинжтэй эсэхийг прокуроруудад одоогоор тодорхойлох боломжгүй байна" хэмээн мэдэгдсэн юм.

Y46ZQXYVLRBHBFFXF53GYCPSSU

182573

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.