Бээжин-2022: Гэгээн Валентины өдрийг хамт өнгөрөөж буй хосууд

БНХАУ-д өрнөж буй "Бээжин-2022" өвлийн олимпын наадамд спортын хэд хэдэн хос хамт оролцож байгаа билээ.

Эх орноо төлөөлөн хурд, хүч, авхаалж самбаагаа сорьж байгаа тэд зорилгынхоо төлөө завгүй байгаа ч өнөөдөр тохиож буй Гэгээн Валентины өдрийг хамт өнгөрүүлж буй хосуудыг танилцуулж байна.

Эллиа Смединг ба Корнелиус Керстен

olympic dream

Тэд 30 жилийн дараа Олимпод Их Британийг төлөөлөн Гүйлтийн тэшүүрийн төрөлд оролцож, түүхэнд бичигдсэн юм.

Смединг эмэгтэйчүүдийн 1,500 метрийн төрөлд 27-р байрт орсон бол Керстен эрэгтэйчүүдийн мөн адил төрөлд 19-р байр, харин 500 метрийн зайд 25-р байр эзэлсэн байна.

Чанга хатуу тусгаарлалтад байгаа "Тамирчдын тосгон"-д хийх зүйл их биш ч тэд Гэгээн Валентины өдрийг тэмдэглэхээр төлөвлөж байгаагаа "BBC Sport"-д ярьжээ. Эллиа Смединг "Бид KFC болзоонд явж магадгүй. Эсвэл эндхийн худалдааны төвд хамтдаа романтик үс засалт хийлгэж болох юм" гэжээ.

Александр Аамодт Кильде ба Микаэла Шиффрин

2000

Норвеги, АНУ гэх хоёр өөр улсыг төлөөлж буй хос коронавирусийн хатуу хязгаарлалтын улмаас зөвхөн оройн хоолны үеэр уулзаж байгаа бөгөөд "FaceTime"-аар холбогдож байгаа аж.

Түүнчлэн энэ удаагийн Олимпын наадам тэдний хувьд баяр, харууслаар дүүрэн болж байна. Кильде уулын цанын хоёр төрөлд мөнгө, хүрэл хүртсэн бол медалийн төлөөх хүчтэй өрсөлдөгч байсан Шиффрин хоёр төрлөөс хасагдаж, супер-G төрөлд есдүгээр байр эзэлжээ.

Ким Мейлеманс ба Николь Силвейра

ad85f890 8557 11ec afbf 85b6b66be69d

Бельгийн Ким Мейлеманс, Бразилын Николь Силвейра нар гурван жилийн өмнө Скелетоны ДАШТ-ий үеэр танилцсан ч өнгөрсөн оны 12 дугаар сард л харилцаагаа албан ёсоор зарласан билээ.

Тэд энэ удаагийн Олимпын наадамд эмэгтэйчүүдийн скелетон төрөлд хоорондоо өрсөлдөж, 18, 13-р байрт тус тус орсон юм.

Магнус Недреготтен ба Кристин Скаслиен

Kristin+Skaslien+Magnus+Nedregotten+Getty

юм.

2012 онд анх танилцаж байсан хос одоо гэрлэсэн бөгөөд тэмцээн болгоныхоо дараа бие биедээ сэтгэл хөдлөл, бухимдлаа илэн далангүй илэрхийлдэг гэжээ.

Кёрлингийн хамтрагчтайгаа гэрлэхийн давуу талын талаар Скаслиен "Бид бие биеэ үнэхээр сайн мэддэг. Тиймээс аливаа зүйлд санаа зовох шаардлагагүйгээр хэлэх гэснээ шууд хэлж чаддаг. Хэн нь ч гомдохгүй, зүгээр л хэлэх зүйлээ хэлээд, урагшлах боломжтой" гэж хэлсэн байна.

Зузана Паулова ба Томаш Пол

E2AuWeXXIAgZ10T

Кёрлингийн спортод гэрлэсэн хосууд тийм ч ховор биш бөгөөд дээр дурдсан Норвегийн хосыг Чехийн Томаш Пол, Зузана Паулова нар ялсан юм. Гэвч тэд эцэст нь 6-р байрт шалгарчээ.

Эхнэр, нөхөр хоёр "Бээжинд-2022" олимпын наадамд оролцохын тулд цар тахлын халдвараас сэргийлж, урт удаан хугацааны тусгаарлалтыг хамтдаа өнгөрүүлсэн байна.

Гэхдээ энэ нь тийм ч амар байгаагүйг Паулова онцлон, "Бид өдрийн 24 цагийг хамтдаа өнгөрүүлэх нь тийм хэцүү байна гэж төсөөлөөгүй. Тиймээс ч Олимпын тосгонд ирж, шинэ хүмүүстэй уулзаж байгаадаа үнэхээр баяртай байна" хэмээн ярьжээ.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.