1297 хүнээс халдвар илэрч, хоёр иргэн нас баржээ
Эрүүл мэндийн яамнаас ковид-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв.
Сүүлийн 24 цагт халдварын улмаас хоёр хүн нас барж, 1297 шинэ тохиолдол Улаанбаатарт 687, орон нутагт 610 илэрлээ.
Биеийн байдал нь
- Хөнгөн 1566
- Хүндэвтэр 3986
- Хүнд 599
- Нэн хүнд 68 өвчтөн эмчлүүлж байна.
Хэвтэн эмчлүүлж буй 6219 иргэний 1127 нь хүүхэд, 479 нь жирэмсэн эх байна. Түүнчлэн гэрийн хяналтад 22303 иргэн байгаа юм.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.