Оросын музейн харуул уран зураг дээр нүд зуржээ

ОХУ-ын уран зураач Анна Лепорскаягийн "Гурван хүн" гэх бүтээл дээр үзгээр нүд зурсан этгээд нь музейн харуул болохыг цагдаа нар тогтоожээ.

Энэхүү хэрэг өнгөрсөн оны 12 дугаар сарын 7-нд Екатеринбург хотын Ельциний төвд болсон бөгөөд хууль хяналтынхан тус уран зургийг "бага зэрэг" гэмтсэн гэж үзэн, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаад байсан юм. Харин

1767810545 204 0 2480 1707 1440x0 80 0 0 44855b5550081e7760daf86552988a2e

Уг явдал олон нийтийн дунд шуугиан тарьсны дараа орон нутгийн цагдаа нар "Өмч эвдэн сүйтгэсэн" гэх хөнгөн зүйл ангиар хэрэг үүсгэж, хяналтын камерын бичлэгт дүн шинжилгээ хийн, мөрдлөгийн ажиллагаа явуулсны эцэст буруутан нь хувийн хамгаалалтын байгууллагын ажилтан байсныг тогтоосон байна.

Хэрэв тус харуулын гэм буруутай нь нотлогдвол түүнийг гурван сарын цалин буюу 40 мянган рубль хүртэлх хэмжээгээр торгох, 360 цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсвэл гурван сар хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл олгох юм. аж.

Эх сурвалж: Лента, Новости Искусства

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.