Камила Валиевагийн допингийн шинжилгээнээс хориотой эм илэрчээ

"Бээжин-2022" өвлийн олимпын наадамд оролцож буй ОХУ-ын уран гулгагч Камила Валиевагийн допингийн шинжилгээнээс хориотой эм илэрсэн болохыг тус улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Уг эмийг АНУ-д хэрэглэхийг зөвшөөрдөггүй ба Дэлхийн сэргээшний эсрэг агентлагийн хориотой бодисын жагсаалтад 2014 онд багтжээ.

Валиева нь өнгөрөгч даваа гарагт болсон Уран гулгалтын багийн төрөлд Оросын олимпын хорооны бүрэлдэхүүний хамт алтан медаль хүртсэн хэдий ч медаль гардуулах ёслолыг тодорхойгүй шалтгаанаар хойшлуулаад байсан юм. Тэгвэл Олон улсын олимпын хорооноос энэхүү допингийн шинжилгээний улмаас ийм алхам хийсэн гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Харин Камила Валиева дөнгөж 15 настай билээ. 

874d51e3ce8e40ffacdadb6eb417e5eb

Тэрээр Олимпын тэмцээнд дөрвөлсөн үсрэлт гүйцэтгэсэн анхны эмэгтэй тамирчин болж, ихээхэн шуугиан тариад байсан хэдий ч өнгөрөгч лхагва гарагт болсон бэлтгэлдээ оролцоогүй юм.

Оросын алдарт сэтгүүлч Василий Конов энэ талаар " Маш бага хэмжээгээр. Түүний өөр дээжүүдээс дахих огт илрээгүй. Хүмүүсийн бодож байгаа шиг допинг биш гэсэн үг. Энэ зүрхний эм тамирчны гүйцэтгэлд ямар ч нөлөө үзүүлэхгүй. Одоо Камилаг тайван орхи" хэмээн олон нийтийн сүлжээндээ бичжээ.

ОХУ-ын өмнөх допингийн асуудлуудын улмаас одоо тус улсын тамирчид Оросын олимпын хороо гэх нэрийн дор туг далбаа, төрийн дуулалгүйгээр оролцож байгаа билээ. юм.

kamila vailyeva 1

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.