БНХАУ-д сүүлийн нэг жилд коронавирусийн нас баралт бүртгэгдээгүй

Хоёр жил гаруйн өмнө цар тахал анх илэрсэн БНХАУ-д сүүлийн нэг жилийн хугацаанд коронавирусийн шалтгаант нас баралт огт бүртгэгдээгүй байна.

Тус улсад өнгөрөгч ням гарагт халдварын 43 тохиолдол батлагдсан бөгөөд цар тахал дэгдсэнээс хойших өдөр тутмын халдварын хамгийн өндөр үзүүлэлт буюу 223 тохиолдол нь энэ оны 1 дүгээр сарын 17-нд бүртгэгдсэн юм. аж.

Хятад улс цар тахлын халдварыг тэг болгох бодлогыг баримталж, хэдэн сая хүн амтай хотуудыг тэр чигээр нь хөл хорионд оруулж, өргөн хүрээний шинжилгээний ажлыг хэрэгжүүлж байгаа билээ.

Мөн Тус тусгаарлалтын бүсээс өнгөрөгч ням гарагт халдварын 10 шинэ тохиолдол илэрсний зургаа нь тамирчин байжээ.

Өнгөрсөн долоо хоногт дэлхий даяар халдварын тохиолдол 15 хувиар буурсан бол нас баралт 10 хувиар өссөн байна. Олон улсын хэмжээд "Омикрон"-ы дэгдэлт нэмэгдэж байгаа хэдий ч юм.

Эх сурвалж: UPI

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.