СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-02-08

Б.Нандинцэцэг: Шүүх эмнэлгийн дүгнэлт үнэн зөвөөр гарсан байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Улсын өсөх идэр начин Э.Энхбат агсныг сүүлчийн замд нь үдэх ёслол өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр болсон. Түүний шүүх эмнэлгийн шинжилгээний хариу энэ долоо хоногт гарахаар товлогдож байсан.

Тэгвэл шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт үнэн зөвөөр гарчээ. Энэ талаар болон бусад холбогдолтой мэдээллийг талийгаачийн эхнэр Б.Нандинцэцэг өөрийн цахим хуудаснаа ийн нийтэлжээ. Тэрбээр;

-Хайрыгаа маш их санаж байна, хайр халамжаар нь дутаад байна. Цаг хугацаа хурдан юм аа. Хайрт ханиа алуурчдын гарт алдаад шулуухан хэлэхэд 10 сар гаруй боллоо. Яагаад алуурчид гэж олон тоон дээр хэлж байна гэхээр хажууд нь амаараа хатгагч хийсэн өвгөн, хаяад зугтсан хамсаатан магадгүй гар хөлийг барьж өгчихөөд зугтсан байх өндөр магадлалтай! "Бөөн юм болоод байна шүү дээ" гэхэд хээв нэг "Миний өрөөний тавилга өнгөрлөө" гээд хаяад явсан эр хүний үнэргүй дүр эсгэгч нарын цэвэр буруугаас болж алуурчны гарт алтан амиа алдсан ханиа бодохоор гол зурж, элэг эмтэрч байна.

Нөгөө алуурчин нь яасан хам хэрэг, бүлэг болбол ял нь хүндэрнэ гээд бүгдийг нь буруугүй гэж жүжиглэсэн хэрнээ шантаачилж эмчилгээний мөнгө нэхээд л… !!!

Ганзул гэх эмэгтэй харин надтай ирж уулзаж, эмгэнэл илэрхийлээд явсан. Эх хүн учраас бас нэг хүн чанар гаргасан байлгүй дээ. Эхэндээ алуурчингийн эхнэр нь хүртэл над руу "Эрдэнэбат гэдэг Хо нэртэй хорчин л юм ярьсан гэж байна. Гал-Эрдэнэ хаалгыг түгжиж алалцаг гээд хаяад явсан байна" гэж ярьж ярьчихаад дараа нь тэднийг дурсахаа ч байсан…

Бид өдийг хүртэл дэндүү хүлцэнгүй, дэндүү хүнлэг хандсан шүү, муусайн хог шаарнууд минь!!! Мөрдөн байцаах ажиллагаа яаж явдагийг хэдүүлээ харна аа. " гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.105

АРДЧИЛСАН НАМ ҮНЭХЭЭР Л АРДЧИЛСАН ЮМ БОЛ ХЭРЭГ БОЛОХОД БАЙСАН ГИШҮҮДДЭЭ ЁС ЗҮЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭН СОНГУУЛЬТ АЖЛУУДААС НЬ ЧӨЛӨӨЛӨХ ЁСТОЙ. ХЭРГИЙГ НЬ ХУУЛЬ ХҮЧНИЙХЭН НЬ ШИЙДНЭ БИЗ!

Зочин
2 жилийн өмнө
103.229.120.6

heden jiliin yal avsan bolool, emnelegt hevtej honog horooj, uruvduulj jujig tavij bgl urshuuluur garaad irne. hohirogchiig bish yaltang hamgaalsan balai togtoltsootoi uls

Зочин
2 жилийн өмнө
192.82.78.92

Алдсан хүн нэг тамтай алсан хүн арван тамтай гэж Хо гэдэг хүний хор гүйхийг бодоход Энхбат начин ч энхийн цагаан тагтаа биш бололтой. Хэрүүл нь зодоон болж зодоон нь цогцос нөгөө нь ялтан болж байгаа хар багийн 2 найз гээд байгаа шүү. Хэн нь ч хэнийгээ алж мэдэхээр нөхцөлд байж. Архинд түрүүлж тасарсан нь амиа алдсан нь өрөөн дэх бичлэгээс тодорхой байсан Өмнө нь огт уулзаж байгаагүй 2 хүн нэгнийгээ алчихсан юм юм ярих юм даа. Хэн хэнд нь буруу байсан

Зочин
2 жилийн өмнө
66.181.186.126

Чи битгий солиор малаа

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.93

Яаг үнэнийг олох хэрэгтэй

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.120

Haramsaltai yumaa 2ailin huuhduudig l ih uruwduh umdaa :(

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.