Халдварын улмаас дөрвөн хүн энджээ

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх тоон мэдээллээ танилцууллаа. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд 1100 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Энэ нь өмнөх өдрөөс 240-өөр нэмэгдсэн үзүүлэлт болж байна.

Шинээр бүртгэгдсэн халдварын 679 нь Улаанбаатар хотод, 421 нь орон нутагт бүртгэгджээ. .

Гэрийн хяналт, ажиглалтад 23235 хүн байгаа бол 5306 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 65 хүний биеийн байдал маш хүнд байгаа аж.

FB IMG 1644290958667

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.