Мадагаскарыг хар салхи дайрч, 10 хүн амиа алджээ

Мадагаскарыг өнгөрөгч бямба гарагт "Батсирай" хар салхи дайрсны улмаас багадаа 10 хүн амиа алдаж, 50 мянга орчим хүн гэр оронгүй болжээ.

"Батсирай" хар салхи нь хамгийн эхэнд зүүн өмнөд хэсгийн Мананжари хотыг дайрсан ба салхины хурд нь 235 км/ц-т хүрч, эрэг орчмын бүс нутгийг хүчтэй давлагаанд автуулжээ.

Үүний улмаас Мананжарид хоёр хоногийн турш цахилгаан тасарч, усны хангамж нь тасалдсан гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн юм. Мөн нүүлгэн шилжүүлэх төв болгон ашиглаж буй сургууль, сүмүүдийн дээвэр ч эвдэрсэн аж.

Untitled design(1)

madagaskar batsirai 101 v original

Одоо тус хар салхины хүч суларч байгааг Мадагаскарын Үндэсний цаг уурын албанаас мэдээлжээ. Гэвч тус улсыг дөнгөж өнгөрсөн сард дайрсан "Ана" хар салхины улмаас 55 хүн ​амь үрэгдэж, их хэмжээний хохирол учраад байгаа билээ.

Эдгээр хар салхитай адил цаг агаарын эрс тэс үзэгдлүүд нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй бөгөөд цаашид улам нэмэгдэнэ гэж мэргэжилтнүүдийн үзэж байна.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.