“Бээжин-2022” өвлийн олимпын наадам өнөөдөр нээлтээ хийнэ
Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэгдэл, спортын их баяр цэнгэл өвлийн олимпын наадам эхлэхэд хэдхэн цаг үлдлээ. Өнөөдөр Улаанбаатар, Бээжингийн цагаар 19:30-д өвлийн олимпийн 24 дүгээр наадам эхэлнэ.
“Бээжин-2022” өвлийн XXIV Олимпын наадам 02 дугаар сарын 04-ны өдрөөс 20-ны өдрүүдэд 7 спортын 15 төрлөөр зохион байгуулагдах билээ.
Энэ удаагийн цагаан Олимпод нийт 91 улс, багийн 2,800 гаруй тамирчид оролцох бөгөөд Монгол улсаа төлөөлөн гүйлтийн цанын төрөлд Б.Ачбадрах, А.Энхтуул нар хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорих юм.

Олимпын наадмын нээлтийг Хятадын алдарт кино найруулагч Жан И Мун найруулж байна. Тэрээр өмнө нь 2008 оны зуны олимпыг найруулсан билээ. Бээжин 2008 зуны олимпын нээлтэнд 15 мянган хүн оролцож байсан бол энэ удаад арай цөөн буюу 3000 хүн оролцоно. Гэвч технологийн дэвшил, уран сайхантай хосолсон давтагдашгүй нээлт болно гэсэн хүлээлт бий.
Бээжин, Янчин, Жанжиаку гэсэн 3 хотын 26 цэнгэлдэх хүрээлэн, задгай талбайд нийт 109 тэмцээн уралдаан болно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.