ШУУД: УИХ-ын гишүүн Ж.МӨНХБАТ: Намайг Архангай аймгийн намын үүр л хөөх эрхтэй
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат МАН-ын Хяналтын хорооны хурлын шийдвэрийн талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрээр,
-ЖДҮ-чин сайд нараа хамгаалж, хаацайлж байгаа Засгийн газартай хариуцлага тооцох ёстой гэж үзсэн. Засгийн газар бол УИХ-аар томилогддог байгууллага.
МАН-ын Удирдах зөвлөлийн 40 хувь нь ЖДҮ-ээс зээл авсан байна. МАН-ын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хүртэл зээл авсан мөртлөө хурал удирдаад явж байна. Ийм байхад Хяналтын хороо хуралдаж "Нэр бүхий гишүүдтэй хариуцлага тооцохыг МАН-ын енбд Д.Амарбаясгаланд үүрэг болгосугай гэсэн нь инээдтэй, эмгэнэлтэй юм. Намаас хөөх эцсийн тогтоолоо авч байж цаашид яах ийхээ шийднэ"
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.