УИХ-ын гишүүн Д.Ганбат, Б.Энхбаяр нар сонгогчдод мөнгө тараажээ

Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын захиалгаар 2019 онд “Нийгэм, улс төрийн боловсрол” ТББ-аас хийсэн “Сонгогчдын санал худалдан авалт” судалгаагаар “Сонгуулийн бус үед сонгогчдод /Монголд/ бэлэг тараах нь сонголтод тодорхой хэмжээгээр нөлөөлдөг нь олон талаар батлагдаж байна” хэмээн дүгнэж байжээ.

Эндээс дүгнэж үзэхэд, УИХ-ын гишүүдийн зүгээс Цагаан сараар ул боов тараах, гарын бэлэг өгөх, сургалтын төлбөрийг нь төлөх, зарим талаар бэлэн мөнгө тараах нь авлигын нэг хэлбэр бөгөөд энэ нь сонгуульд нөлөөлдөг болох нь батлагджээ. “Үүнийг хуульчлан хаахгүй бол цаашид ч үргэлжлэх болно“ гэж Т.Доржханд нар яриад байгаа.

Цагаан сарыг далимдуулж сонгогчдод тайлангаа хүргүүлэхийн хамтаар, гуя дагаж хүзүү гэдэг шиг гарын бэлэг өгөх нь түгээмэл тохиолдож байгаа. .

Гэтэл бэлэн мөнгө тараасан үйлдэл ч энэ Цагаан сараар гарлаа. Тухайлбал, Баянхонгор аймгаас УИХ-д сонгогдсон Д.Ганбат өнөөдрийн чуулган дээр “Би Баянхонгор аймагтаа шинэ соёл оруулж байгаа. Одоо арай шинэ түвшинд мөнгө төгрөг тараадаг болсон нь дээр. Бид нар одоо Богдын боорцог шиг юмаа болимоор байгаа юм аа” хэмээн ил цагаан өөрийгаа магтаж байх юм.

. Тэрээр энэ талаараа сэтгүүлчдэд ямар нэгэн тайлбар хийхгүй байгаа нь баримтыг үнэн болохыг батлаад байгаа юм.

270080753 457969746047314 8253933998084915160 n

УИХ-ын гишүүдэд тус бүрт нь дөрвөн тэрбум төгрөгийн багц олгосон гэсэн яриа амь бөхтэй байгаа. Энэ нь 2024 онд одоо байгаа гишүүд бүгд УИХ-д дахин ороод нөхцлийн нэг болоод байна.

?

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.