Сержио Маттарелла Италийн Ерөнхийлөгчөөр улиран сонгогджээ

Италийн эвслийн намууд шинэ Ерөнхийлөгчид тохирох нэр дэвшигчийн талаар тохиролцож чадаагүйн улмаас Ерөнхийлөгч Сержио Маттарелла улиран сонгогджээ.

Ромд зургаан өдөр үргэлжилсэн санал хураалтын дараа Ерөнхийлөгч Маттарелла өнгөрөгч бямба гарагт албан ёсоор дахин сонгогдсон байна.  гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн юм.

Ноён Маттарелла албан ёсны мэдэгдэлдээ "Манай улсын өмнө тулгараад байгаа эрүүл мэнд, эдийн засгийн сорилтуудын улмаас би албан тушаалдаа үлдэх хариуцлагатай. Ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг минь миний хувийн сонголтоос давамгайлах ёстой" хэмээн тэмдэглэжээ.

Screenshot (274)

Гүн хуваагдмал байдалтай болсон Италийн Засгийн газрын эрх баригч эвслийн намууд долоон удаагийн санал хураалтаар өөр нэр дэвшигчийг сонгож чадаагүй тул Сержио Маттареллаг улираан сонгохоор тохиролцсон байна.

Үндсэн хуулийн цэцийн шүүгч асан Маттарелла өнгөрсөн долоон жилийн хугацаанд иргэдийн хайр хүндлэлийг хүлээсэн Ерөнхийлөгч болсон хэдий ч дараагийн долоон жилийн хугацаанд албан тушаалаа бүрэн хаших эсэх нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.