Н.Батсуурь: Бөхийн барилдаан хэл амгүй болоосой хэмээн зодоглохгүй байхаар шийдлээ

Усан бар жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан эхэллээ. Бөхийн барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, арслан Ц.Содномдорж, гарьд Б.Гончигдамба тэргүүтэй 256 бөх зодоглож байна. Харин Даян аварга Н.Батсуурь зодоглосонгүй. 

Түүнийг 2022 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр. Н.Батсуурийн хувьд сар шинийн барилдаанд өнжүүлэх тухай МҮБХ-ын тэргүүлэгчдийн шийдвэр албан ёсоор гараагүй, албажаагүй тул барилдаж магадгүй гэсэн бодлоор Бөхийн өргөөнд ирснээ хэлж байлаа. 

Тэрбээр “Өнөөдөр Монгол Улсад хууль үйлчлэхгүй болсон юм байна. Хүний эрх, эрх чөлөө хамгийн их хөндөгддөг болсон юм байна. О.Хангай зэрэг бөхчүүдтэй хамт Цагаан сарын барилдааныг өнжих талаар хэвлэлий хурал хийхийг хүссэн. Харин О.Хангай тэргүүтэй бөхчүүд хэвлэлийн бага хуралд орохоос татгалзсан тул миний бие барилдах шийдвэрээ холбоонд хүргүүлсэн.

МҮБХ-ноос Тэргүүлэгчдийн тогтоолоо гаргаад өгчихвөл энэ удаад барилдахгүй өнжье л гэж холбоотойгоо тохиролцоонд хүрсэн. Монголын Үндэсний Бөхийн холбооны Тэргүүлэгчдийн шийдвэр дээр нэг ч гарын үсэг байхгүй хуулбарыг надад сая өглөө.. Сар шинийн барилдааныг маргаантай битгий болоосой гэдэг үүднээс ухамсраараа жагсаж гарсангүй ээ” гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.