112 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ

Нийслэлийн Онцгой байдлын газарт  нэгдүгээр сарын 29-ний өдөр ХУД-ийн 21-р хороо Буянт-Ухаа 2 хорооллын 1001 байрны B-1 давхараас утаа гараад байна гэсэн дуудлага 22:54 цагт иржэж.

Тус дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид очиход 1001, 1002 байрнаас 112 иргэнийг утаажилтын бүсээс гарган, угаартах эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

FB IMG 1643516074080

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.