Ц.Мягмарсүрэн өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авлаа

22 хүртэлх насны боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хагас шигшээ тоглолтууд явагдлаа. 

272141483 469342157893904 2074501073895691155 n 01 01 01 01 

Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн манайхны салхийг хагалан -51кг жинд Х.Азбаяр, -67кг жинд А.Жандос нар тулалдан ялалт байгууллаа. Манай хоёр тулаанчийн бичлэгийг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү. 

Харин удаах өдөр -48кг жинд О.Өнөболд, -57кг жинд Г.Лундаа, -60кг жинд Б.Буяндалай,-63.5кг жинд Б.Төгөлдөр ялалт байгуулсан тулааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. 

Эрэгтэйчүүдийн -54кг жинд Д.Ганболд Кувейтийн боксчинг 5:0 харьцаагаар,  эрэгтэйчүүдийн -51кг жинд Х.Азбаяр Кувейтийн боксчинг хоёрдугаар үеийн төгсгөлд хүнд цохилтоор буулган авч хагас шигшээд шалгарсан тулаануудын бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.

 

Цахилгааны гэмтэл гарсны улмаас Ташкентэд тог тасарсан тул тэмцээний хуваарьт өөрчлөлт гарсан юм.

Эмэгтэйчүүдийн -60кг жингийн хагас шигшээ тулаанд Г.Бадмаараг Узбекистан улсын боксчинг илүүрхэн ялж аваргын алтан медалийн төлөө тулалдах эрхтэй боллоо.

272736785 5193137390705020 2679523676129845319 n

Мөн түүнчлэн эмэгтэйчүүдийн -63кг жинд Ц.Мягмарсүрэн Тажикстаны боксчинг нэгдүгээр үед хүнд цохилтоор буулган авч алтан медалийн төлөө тулалдахаар боллоо. 

272806826 5193137544038338 6633151380367950441 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.