Коронавирусийн шинэ хувилбар 40 гаруй улсад бүртгэгджээ

Дэлхий даяар хурдацтай тархаж байгаа коронавирусийн "Омикрон" хувилбарын мутацид орсон хэлбэр болох "BA.2" дэд хувилбар нь 40 гаруй оронд бүртгэгдээд байгааг олон улсын эрдэмтэд мэдэгджээ. Тус шинэ хувилбарт "Омикрон"-ыг тодорхойлоход ашигладаг генетик шинж чанар байхгүй тул "Далд Омикрон" гэж нэрлээд байгаа юм. 

"GISAID" вирусийн мэдээллийн санд өнгөрсөн оны 11 дүгээр сарын 17-оос хойш нийт 49 улс энэхүү хувилбарын талаар мэдээлэл байршуулсан бөгөөд одоогоор Их Британи, Дани, Норвеги зэрэг улсад ихээр илэрч байгаа аж.

"Далд Омикрон" нь халдварлах чадвар илүү өндөртэй гэж вирус судлаачид таамаглаж байна. Гэхдээ Данийн "Statens Serum Institut" халдварт өвчний судалгааны байгууллагаас мэдээлснээр, одоо хэрэглэж байгаа вакцинууд шинэ дэд хувилбараас үүдэлтэй хүнд өвчлөлөөс идэвхтэй хамгаалах гэнэ.

Түүнчлэн, юм. Өөрөөр хэлбэл, тус дэд хувилбар нь цар тахлын халдварын тархалт, өвчлөлийн хүндрэл, вакцины үр нөлөө болон нийгмийн эрүүл мэндийн хүчин чармайлтад нөлөөлнө гэх нотолгоо байхгүй аж.

Эх сурвалж: ABC News, Newsweek

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.