МҮЭХ: Төрийн үйлчилгээний ТҮ1-ТҮ3 шатлалын ажилчдын цалинг нэмэх шаардлага хүргүүллээ

МҮЭ-ийн 23-р хурлаар 230 мянган гишүүнийг төлөөлсөн төлөөлөгчдийн гаргасан санал, хөгжлийн бодлогын асуудлаар мэдээлэл өглөө. Мөн төрийн үйлчилгээний ажилтнуудын ажлын байрны баталгааны асуудлаар холбогдох албан тушаалтнуудад шаардлага хүргүүлсэн бөгөөд энэ сарын 25-ны дотор хариу өгөөгүй тохиолдолд хуулийн дагуу дараагийн арга хэмжээг авна гэж мэдэгдлээ.

МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат:

-МҮЭХ 2030 он хүртэлх хөгжлийн хөтөлбөрийн бодлогоо зарлаж байна. Бид Монголчуудынхаа ажил хөдөлмөр, амьдралын чанарыг хэрхэн яаж дээшлүүлэх вэ гэдэгт хариулт өгөх зорилготой бодлого зангидлаа. МҮЭХ баялгийн шударга хуваарилалтыг бий болгох, тэр дундаа дундаж орлоготой иргэдийг 80 хувьд хүргэнэ гэсэн Монгол Улсыг хөгжүүлэх бодлогод манлайлж ажиллана. Ингэхдээ цалин, хөлсийг 2025 он гэхэд хоёр дахинаас доошгүй хэмжээнд нэмэгдүүлэх зорилт тавьсан. Цаашлаад 2030-2040 он гэхэд Скандинавын орнуудын хэмжээнд хүргэнэ. Тухайн орнуудын дундаж цалин одоогийн тооцооллоор 10 орчим сая төгрөг байгаа. Үүнд үе шаттай хүргэхэд дөрвөн жилийн хугацаанд цалин хөлс, түүнтэй адилтгах иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд холбогдох байгууллагуудтай нягт хамтарч, шахаж шаардаж ажиллана. Тэтгэврийн реформд үйлдвэрчний эвлэл манлайлан оролцоно. УИХ-аар авч хэлэлцэх энэ асуудалд ихээхэн анхаарч ажиллахаа мэдэгдэж байна.

МҮЭ, Сургуулийн өмнөх боловсролын ҮЭ-ийн нэгдсэн хороо, 21 аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийн  Үүнд нэг сувгаар, нэг шийдвэр өгөхгүй тохиолдолд хуулийн дагуу бид дараагийн арга хэмжээг авч ажиллана гэдгээ хэлмээр байна. гэсэн юм

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.