Хоёр иргэн нас барж, 2273 хүнээс халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас КОВИД-19 цар тахлын нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 2273 хүнээс халдвар илэрч хоёр хүн нас баржээ. Зөөвөрлөгдсөн тохиолдол илрээгүй бөгөөд нийт нас баралт 2029 боллоо. 

. Энэ хугацаанд Баянхонгор, Өвөрхангай, Орхон аймагт халдвар бүртгэгдээгүй. Харин хамгийн олон буюу 170 тохиолдол Дорноговь аймагт батлагджээ.

Гэрийн хяналт, ажиглалтад 59737 хүн байгаа бол 11255 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 93 хүний биеийн байдал маш хүнд байгаа юм. 

FB IMG 1643252474466

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.