НМХГ-ын хэлтсийн дарга Ж.Ганзориг үндэслэлгүй хөрөнгөжсөн үү

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Ганзоригийг АТГ-ынхан шалгаж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө.

Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, аж ахуйн нэгжүүдийн удирдлагыг хясан боогдуулах замаар өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ өмсөх хувцсыг дарамталж авхуулдаг байсан гэх хэрэгт буруутгаж анх шалгаж эхэлсэн. Тэрбээр өөрөө болон гэр бүлийнхнийхээ өмсөх брэндийн хувцсыг аж ахуйн нэгжийнхнийг дарамтлан авхуулж байсан гэдгийг хууль сахиулагчид тогтоож, шинжээчид ч 10 гаруй сая төгрөгөөр үнэлэгдэх эд зүйл авахуулсан хэмээн дүгнэсэн гэдэг.

Уг хэргийг шалгах явцад гэх үйлдэл нь ч ил болж, нэгтгэн мөрдөн байцаалт явуулж буй билээ. Энэ хоёр хэрэгт нь яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхээр шийдвэрлүүлэх саналаа илэрхийлэн АТГ-аас прокурорт шилжүүлээд байгаа аж.

Тэгвэл түүнтэй холбоотой, үндэслэлгүй хөрөнгөжсөн, түүнийгээ нууцалсан байж болзошгүй тухай дахиад нэг гомдлыг АТГ-ынханд өгчээ. гэх мэдээлэл хууль сахиулах байгууллагынханд иргэд гаргасан гэнэ.

Энэ асуудлыг нэгтгэн шалгах уу, эсвэл тусад нь үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үү гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Харин өмнө нь шалгасан, дээр дурдсан хэргүүдийг прокурорын хяналтад очоод шийдэгдэхгүй удаж байгааг зарим хүн ихэд хардаж буй юм билээ. . Түүгээр ч зогсохгүй “АТГ-ынхныг шалгаж эхэлмэгц Шадар сайд С.Амарсайханы хамаарал бүхий хүмүүстэй Ж.Ганзориг уулзаж, хэргээс мултрахыг оролдсон” гэж манайхан ярилцаж байна хэмээн мэргэжлийн хяналтын байцаагч нар өгүүлж байв.

НМХГ-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Ж.Ганзориг Богд хан уулын дархан цаазат бүсэд хамаарах Арцатын аманд дээр дурдсан газрыг 1.6 тэрбум төгрөгөөр үнэлж борлуулснаас гадна Горхи, Тэрэлжийн тусгай хамгаалалттай нутагт нэг га газар өндөр үнээр борлуулсныг хууль сахиулагчид нь тогтоосон юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.