ОХУ-ын Гамалейн судалгааны хүрээлэнгээс боловсруулсан хүүхдэд зориулсан коронавирусийн эсрэг вакцины эмнэлзүйн туршилтыг явуулахыг тус улсын Эрүүл мэндийн яамнаас зөвшөөрчээ.
Энэ талаарх албан ёсны мэдэгдэлд "Эмнэлзүйн туршилтын зорилго нь хүүхдэд "SARS-CoV-2" вирусээр үүсгэгддэг халдварын эсрэг нэгдсэн вектор вакцин болох "Gam-COVID-Vac M"-ийн аюулгүй байдал, хүлээн зөвшөөрөгдөх чадвар болон үр нөлөөг үнэлэх явдал юм" гэж тэмдэглэсэн байна.
Тодруулбал, өнгөрөгч даваа гарагт эхэлсэн энэхүү эмнэлзүйн туршилтад нийт 2,200 хүнийг хамруулж байгаа бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 31-н хүртэл туршилт хийх аж. Уг ажлыг Москвагийн гурван эмнэлгийн байгууллагад гүйцэтгэнэ гэжээ.
Гамалейн судалгааны хүрээлэн 6-11 насны хүүхдүүдэд чиглэсэн коронавирусийн эсрэг вакцины эмнэлзүйн туршилт явуулах зөвшөөрөл авах хүсэлт гаргасан талаар тус төвийн захирал Александр Гинцбург өнгөрсөн оны 11 дүгээр сард мэдэгдээд байсан билээ.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Орос эрдэмтэд чадноо