ЭМЯ-аас “Ковид 19” цар тахлын нөхцөл байдлын мэдээг 2022 оны нэгдүгээр сарын 24-ны байдлаар танилцууллаа.
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2089 тохиолдол шинээр илэрсэн байна. Үүний 1373 нь нийслэлд, 716 нь орон нутагт бүртгэгджээ. Хоногт нас баралт бүртгэгдээгүй байна.
Өнөөдрийн байдлаар 11573 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 54136 хүн өрхийн эмчийн хяналтад эмчилгээ үйлчилгээ авч байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нийт өвчтөнүүдийн 3731 нь хөнгөн, 6655 нь хүндэвтэр, 1084 нь хүнд, 103 нь маш хүнд өвчилсөн иргэд байна. Үүнээс эмнэлэгт 2121 хүүхэд, 1242 жирэмсэн эмэгтэй хэвтэн эмчлүүлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.