Японд өдөр тутмын халдварын тохиолдлын тоо 50 мянга давжээ

Японд өнгөрөгч бямба гарагт коронавирусийн халдварын 50,200 шинэ тохиолдол батлагдсан нь тус улсад нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

"Омикрон" хувилбарын дэгдэлтийн улмаас тус хотын эрх баригчид ирэх 2 дугаар сарын 13-ны өдөр хүртэл иргэдийн хөдөлгөөн, бизнесийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байгаа билээ.

Нийслэл хотын нийт эмнэлгийн орны 34.3 хувийг коронавирусийн өвчтөнүүд эзэлж байгаа бөгөөд хэрэв энэ үзүүлэлт 50 хувьд хүрвэл онц байдал зарлаж, илүү хатуу хязгаарлалт тогтооно гэж орон нутгийн албаны хүмүүс мэдэгдсэн юм.

Тус улсын Эрүүл мэндийн яамнаас вакцинжуулалтын түвшнийг нэмэгдүүлэхийн тулд 5-11 насны хүүхдүүдэд "Пфайзер" вакциныг тарихыг зөвшөөрсөн байна.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.