Улаанбаатарыг утаагүй болгоорой хэмээн 2021 онд 49.2 тэрбум төгрөг гаргажээ

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Н.Уртнасанг сая чөлөөлсөн. Н.Уртнасангийн хувьд үндэсний хорооны даргын хувиар “Агаарын бохирдлыг бууруулах уур амьсгалын өөрчлөлт хөтөлбөр”-ийн төсвөөс шахмал түлшний үйлдвэрлэл, хяналт зэрэгт хангалттай мөнгө шийдэж өгч байсан талаар "Зууны мэдээ" сонин мэдээллээ. 

Тухайлбал, 2021 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн А/12 дугаар тушаалын Нэгдүгээр хавсралтаар 49.2 тэрбум төгрөг гаргасан байна.

-МХЕГ-ын дарга Т.Гантулгын мэдэлд “...Түүхий нүүрсийг хориглох шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд Улаанбаатар хот руу орох гол чиглэлийн замууд дээр хяналт тавих, агаар бохирдуулах эх үүсвэрт хяналт тавихад дэмжлэг үзүүлэх” чиглэлтэйгээр 1.139.960.000 /Нэг тэрбум нэг зуун гучин есөн сая есөн зуун жаран мянга/ төгрөг,

-Эрчим хүчний сайд Н.Тавинбэхийн мэдэлд “...Гэр хорооллын өрхийн цахилгааны шөний тарифийн хөнгөлөлтөд шаардагдах санхүүжилт” болох 15.853.100.000 /Арван таван тэрбум найман зуун тавин гурван сая нэг зуун сая/ төгрөг,

-“Тавантолгой түлш” ХХК-ийн М.Ганбаатарын мэдэлд “...Шаардлага хангасан сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх” зориулалтаар 26.012.200.000 /Хорин зургаан тэрбум арван хоёр сая хоёр зуун мянга/ төгрөг,

-Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазарын мэдэлд “...Орчны бохирдол бууруулах ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, сайжруулсан шахмал түлшний хэрэглээнд хяналт тавих 4500 хүнийг найман сарын туршид ажиллуулах урамшуулал” гэж 2.7 тэрбум төгрөг

-НЗДТГ-ын мэдэлд “...Сайжруулсан түлш нөөцлөх, цэгт хүргэх тээвэрлэлтэд дэмжлэг үзүүлэх” хэмээн 511.900.000 /Таван зуун арван нэгэн сая есөн зуун мянга/ төгрөг зэргээр шилжүүлжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.