СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2022-01-19

Худгийн хөрөнгө завшсан дарга нарт оноосон ял тохирсон гэж Дээд шүүх дүгнэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Төрөөс мал аж ахуйн салбараа дэмжих бодлогын хүрээнд бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор инженерийн хийцтэй худаг байгуулахаар ХХААХҮЯ-наас сонгон шалгаруулалт зарласан ч хөрөнгийг нь луйвардсан тохиолдол цөөнгүй гарсны нэгэнд нь тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Т.Энхбат холбогдоод буй.

Тэрбээр “Эрдэнэ дрийлинг” ХХК-тай улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Төв аймагт бэлчээрийн усан хангамжийг сайжруулах инженерийн хийцтэй худаг шинээр барьж байгуулах гэрээ хийсэн ч Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг, Гачууртын Хар усан тохойд 35 000 ам метр газартай “Хаус констракшн” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй, .

Тэгвэл эрх мэдэл албан тушаалаа ашиглан, худаг барих хөрөнгийг шамшигдуулсан хэрэгт холбогдсон Завхан аймгийн албан тушаалтнуудын хэргийг Улсын дээд шүүх өнгөрсөн долоо хоногт эцэслэн шийдвэрлэлээ. Тус аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын албан тушаалтнууд болох Н.Ломбохүү, Э.Балжинням нарыг эрх мэдлээ урвуулж Завханмандал сумын нутагт инженерийн хийцтэй хоёр худаг барих тендерт шалгарсан компани ажлаа огт хийгээгүй байхад тендерийн ажлыг хүлээн авсан мэтээр хуурамч баримт бүрдүүлсэн хэрэгт холбогдуулан АТГ-ынхан шалгасан байдаг. Улмаар ХХААХҮЯ-наас гүйцэтгэгч компанийн данс руу санхүүжилт хэмээн 36 сая төгрөг шилжүүлсэн билээ. Тэдэнд прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг хэлэлцэлгүй нэлээд удаж байгаад 2021 оны долдугаар сарын 2-нд шийдвэрлэсэн байна. Ингэхдээ Э.Балжиннямд холбогдох үйлдлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Н.Ломбохүүгийн нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, зорчих эрхийг нь нэг жилийн хугацаанд хязгаарлахаар шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөөгүй Н.Ломбохүү болон түүний өмгөөлөгч нар Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан ч амжилт олоогүй аж. Тиймээс Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимд хяналтын журмаар гомдол гаргажээ. Дээд шүүх хэргийн хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж гомдлыг нь хэрэгсэхгүй болгов.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.