СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-01-19

МХЕГ, ХЗДХЯ-ны дарга нарыг сэлгэлээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 жилийн өмнө

БОАЖЯ-ны удирдлагуудыг чөлөөлж, тус яамны сайдаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг өчигдөр тохоон томилсон. Үүнээс үүдэн ШӨХТГ-ын дарга хэн болох нь анхаарал татаж байсан юм.  

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ХЗДХЯ-ны ТНБД Б.Баасандоржийг чөлөөлж, МХЕГ-ын даргаар, МХЕГ-ын дарга Т.Гантулгыг чөлөөлж, ШӨХТГ-ын даргаар томилжээ.

Харин ХЗДХЯ-ны ТНБД-аар тус яамны Хуулийн бодлогын газрын дарга П.Сайнзоригийг, Сангийн яамны ТНБД-аар тус яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбатыг томилсон байна.

Мөн, БОАЖ-ын дэд сайдаар Г.Түвдэндоржийг, ТНБД-аар А.Энхбатыг, Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар С.Наранцогт томилохыг Засгийн газрын гишүүд дэмжжээ. 

Засгийн газрын хуралдаанаар ажилдаа хариуцлагагүй хандаж, шаардлагатай эм, бэлдмэлийн нөөц бүрдүүлээгүй, шүлхий газар авахад хүргэсэн албан тушаалтнууд болох Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл болон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (7)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
2 жилийн өмнө
202.126.89.227

Гантулгыг зайлуулсан нь зөв!!!

Ган
2 жилийн өмнө
202.126.89.89

Халтарыг зайлуулаач

Одсэр
2 жилийн өмнө
66.181.183.41

Ингээд цавчаад бай. Сэлгэх шаардлагагүй дээ

Иргэн
2 жилийн өмнө
66.181.161.53

Байрыг нь солиод л ажил төрөл сайжирчих уу айн

Иргэн
2 жилийн өмнө
66.181.161.53

Одоо Халтар Жавхлан 2.ыг туучихвал болох нь тэр аан бас Нянбаатар

Зочин
2 жилийн өмнө
202.9.46.245

ЭМЯ- багаар нь солио

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.109

МХЕГ дарга Т Гантулгийг удирдах албан хийж болохгүй гэж захиргааны хэрэгийн шүүхээс шийдвэр гарчихаад байхад дахиад л дарга энэ шударга явал мөн үү???

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.