Хятад эмэгтэй гадаадаас ирсэн захидлаас халдвар авчээ

Хятадын нийслэл Бээжин хотын оршин суугч эмэгтэй гадаадаас хүлээж авсан шуудангаа задалсны дараа "Омикрон"-ы халдвар авсан нь тогтоогдсон бөгөөд орон нутгийн эрх баригчид иргэдийг гадаадаас бараа бүтээгдэхүүн захиалахгүй байхыг уриалж байна.

Эрүүл мэндийн албаны ажилтан Пан Синхуогийн мэдээлснээр, тус эмэгтэй нь огт аялаагүй бөгөөд халдвар авсан хүмүүстэй харьцаагүй аж. Гэхдээ түүний хүлээн авсан шуудангаас вирусийн ул мөр олдсон гэжээ.

Мөн ижил багцад байсан хэдэн арван захидлыг шинжиж үзэхэд таваас нь коронавирусийн ул мөр илэрчээ.

Иймээс тус эмэгтэй нь өөр улсаас ирсэн шуудангаар дамжуулан халдвар авсан байхыг үгүйсгэх аргагүй гэж Бээжингийн Өвчний хяналтын төвөөс мэдэгдсэн юм.

Энэхүү тохиолдол нь одоогоор Бээжинд бүртгэгдсэн цорын ганц "Омикрон"-ы халдвар бөгөөд албаныхан халдвар авсан эмэгтэйтэй ижил бүсэд ажиллаж, амьдардаг 13 мянга орчим хүнийг шинжилгээнд хамруулжээ.

c1 2247983

Эх сурвалж: BBC, AFP

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.