Бүртгэгдсэн гэмт хэргийн 13 хувийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг эзэлжээ
Бүртгэгдсэн гэмт хэрэг 2021 онд 25,429 болж, өмнөх оноос 2,365 (10.3%)-аар нэмэгджээ.
Нийт бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оноос өсөхөд
- Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 1,571 (13%),
- Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 465 (2.6 дахин)
- Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 232 (3.1%)-оор өссөн нь голлон нөлөөлжээ.
2021 оны арванхоёрдугаар сард 2,749 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх сараас 940 (25.5%)-өөр буурахад дараах зүйлс голлон нөлөөлжээ.
- Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 726 (33.8%),
- Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхийн эсрэг гэмт хэрэг 145 (16.5%)
- Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 86 (61.9%)-гаар тус тус буурсан.
Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 1,531 хэргийн 118 (7.7%) нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйл (Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг)–ээр зүйлчлэгдсэн байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 2021 онд 118 бүртгэгдсэн нь өмнөх оноос долоогоор буюу 6.3% өсжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.