Б.Болдсайхан эмч Омикроныг хөнгөн ханиадтай зүйрлэв

“Сонгдо” эмнэлгийн захирал, зүрхний судасны мэс засалч, гавьяат эмч Бундангийн Болдсайхан Омикроныг хөнгөн ханиадтай зүйрлэн өөрийн твиттертээ ийн жиргэжээ.

Тэрбээр "эерэг" гарсан ч одоо бүгд ажлаа хий. Эерэг тэмдэг бол өвчин биш. Хүндэрсэн ч эмнэлэгт хэвтэнэ биз. Би ч сая долоо хоног эерэг байсан ч ажлаа хийсэн, хагалгаагаа зогсоогоогүй. " гэжээ.

Сэтгэгдэл бичсэн хүмүүсийн дийлэнх нь "Эмч хүн ийм хариуцлагагүй зүйл хэлж болохгүй. Омикроны хор хөнөөл их. Эерэг гарчихаад халдвараа тараагаад явжээ" гэсэн бол нөгөө хэсэг нь "Ковид хэзээ ч устахгүй. Цаашид хамрын ханиад шиг болно. Б.Болдсайхан эмчийн цаад санаа нь зөв" гэж өмөөрчээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.