Цахимаар бүртгүүлсэн даян аварга Т.Батсуурийг "бүртгүүлээгүй" хэмээн зодоглуулсангүй
Увс аймгийн Ховд сумын харьяат, даян аварга Н.Батсуурийг Шинэ үндсэн хуулийн 30 жилийн ойн барилдаанд зодоглуулсангүй.
Учир нь тэрбээр цахимаар бүртгүүлсэн байжээ. Харин МҮБХ-ны удирдлага "бүртгэл дуусахаас өмнө бүртгүүлээгүй" гэдэг шалтгаан хэлсэн нь маргаан дагууллаа.
Даян аварга Н.Батсуурь барилдана хэмээн МҮБХ-ны удирдлага, хөлийн цэцтэй удтал маргалдав. Эцэст МҮБХ-ноос түүнийг барилдуулахгүй байхаар шийдвэрлэжээ.
Тэрээр үүнийг эсэргүүцэн, өөрийн фейсбүүк хуудсаар дамжуулан "Бүртгэлгүй ирнэ гэж байхгүй шүү!!" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.