Хоногт 1818 тохиолдол илэрч, 61-80 насны иргэд нас баржээ

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1818 тохиолдол шинээр илэрсэн байна. Үүний 1227 нь нийслэлд, 565 нь орон нутагт, 26 нь гадаадаас Монгол Улсад ирсэн иргэдээс зөөвөрлөгдөн бүртгэгджээ. 

Хоногт 61-80 насны хоёр хүн нас барж, нийт нас баралтын тоо 2003 болсон байна. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 4781 байгаа бол гэрийн хяналтад 14354 хүн өрхийн эмчийн хяналтад эмчилгээ үйлчилгээ авч байна.. Үүнээс эмнэлэгт 713 хүүхэд, 440 жирэмсэн эмэгтэй хэвтэн эмчлүүлж байна.

271659277 266195588936655 2475731934468146050 n

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.