Петро Порошенкогийн бүх эд хөрөнгийг хураан авчээ
Киевийн Печерский дүүргийн шүүхээс Украйны Ерөнхийлөгч асан Петро Порошенкогийн бүх эд хөрөнгийг хураан авсан тухай түүний өмгөөлөгч Игорь Голован мэдэгджээ.
Порошенко Бүгд Найрамдах Донецк Ард Улс болон Бүгд Найрамдах Луганск Ард улсын нутаг дэвсгэрээс хууль бусаар нүүрс нийлүүлсэн хэрэгт холбогдон, эх орноосоо урвасан хэмээн буруутгагдаж байгаа билээ. Түүнчлэн Ерөнхийлөгч асныг терроризмыг санхүүжүүлж, террорист байгууллага байгуулсан гэх хэрэгт буруутгаж байгаа юм.
Түүний өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эсэргүүцэхээр бэлдэж байгаа аж. Харин Петро Порошенко энэ сарын 17-нд Украйнд буцаж ирэн, шүүх хуралд оролцоно гэж мэдэгджээ. Тэгвэл бүс нутгийн Прокурорын байгууллагаас түүнийг баривчлахыг шаардах бодолтой байгаа гэнэ.
Эх сурвалж: tvrain.ru
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.