СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-01-10

Д.Ихбаяр: Иргэд стандарт бус зуух ашиглаж, хий уугилт үүсгэж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Сайжруулсан түлшний хүрэлцээ, хангамж болон үйлдвэрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

“Таван толгой түлш” ХХК-ийн захирал Г.Ундармаа “Баруун бүсийн үйлдвэрт ес, зүүнд долоон шугам ажиллаж байна. Гал гарсан шалтгааныг онцгой байдлаас тогтоохоор ажиллаж байна. Нэгдүгээр сарын 20-н гэхэд шугам хэвийн ажиллана” гэлээ.

Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн “Өнөөдрийн байдлаар сайжруулсан түлшний нөөц 21.353 тонн байна. Сүүлийн 15 хоногт нөөцдөө гар хүрээгүй. 611 борлуулалтын цэг ажиллаж байна. Цагаан сар өнгөртөл бүх дүүрэгт явуулын цэг ажиллуулах төлөвлөгөөтэй байгаа. Нэгдүгээр сарын 7-9-ны хооронд МХЕГ, НМХГ, нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид айл, өрх, аж ахуйн нэгжүүдийн түлшний хэрэглээнд хяналт шалгалт хийлээ. Зөрчил бага гарч, санал их ирсэн. 102 дугаарын утсанд арванхоёрдугаар сарын 20-ноос хойш түүхий нүүрс түлсэн байх магадлалтай гэх 38 дуудлага ирснээс гурван зөрчил илэрч, зөрчлийн арга хэмжээ авлаа. Улаанбаатар хотод нийтлэг хэрэглэдэг таван төрлийн зуух байна. Зуухнуудад хэмжилт хийж байна. Зуух бүрийн хоруу чанар, хэмжилтийг хийнэ” хэмээлээ.

 

Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Д.Ихбаяр “Арванхоёрдугаар сарын 30-наас хойш нийт 13 төрлийн хяналт шалгалт хийлээ. Шатахуун түгээх станцын шатахуунд лабораторийн шинжилгээ, нийтийн тээврийн хэрэгслийн яндангаас ялгарч байгаа утаа, зуухнуудад хэмжилт хийсэн. Энэ бүхний үр дүнгээс. Бүрэн, давхар шаталттай, уугалт багатай зуух хэрэглэх шаардлагатай байна. Өндөрлөг цэгүүдэд зургаан явуулын цэг ажиллуулахаар төлөвлөсөн” гэлээ.

Мөн энэ жил.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
3 жилийн өмнө
66.181.161.86

Эргүү эргүү юм яриал нэг еэвэнгийн хоёр тал ярьж суухаар гарц гаргалгаа хай угаасаа хүн ам нэмэгдэх нь тодорхой

123
3 жилийн өмнө
192.82.83.232

Та нар энэ нас барсан хүний зургийг одоо ингээд хуралдаад сууж байгаа юм шиг оруулж болохгүйшдээ livetc-гийн малнуудаа.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.