БИЧЛЭГ: Пакистанд цасан шуурга болж, 22 хүн амиа алджээ

Пакистан улсад урьд өмнө нь бүртгэгдэж байгаагүй их хэмжээний цас орж, хүчтэй цасан шуурга болсны улмаас 22 хүн нас барж, мянга орчим тээврийн хэрэгсэл зам дээр гацжээ.

Тус улсын Мурри хотод хэдхэн цагийн дотор 1.5 метр хүртэлх өндөртэй цас орсны дараа олон мянган хүн энэхүү үзэгдлийг харахаар яаравчлан аялсан байна.

Бүс нутгийн Онцгой байдлын албанаас мэдээлснээр, амь үрэгдэгсдийн дунд 10 хүүхэд байгаа аж. Найман хүн хөлдөж нас барсан бол бусад нь машиндаа дулаацах гэж байгаад утаанд хордсон гэж албаныхан таамаглаж байгаа юм.

нь энэхүү эмгэнэлт явдалд хүргэсэн гэж эрх баригчид буруушааж байна. Пунжаб мужийн Засгийн газар цаг агаарын аюултай үзэгдлийн сэрэмжлүүлэг болон холбогдох арга хэмжээнд алдаа гарсан эсэхийг шалгана гэж мэдэгджээ.

image

589bea8c5428b674580410ab652a98358877ff71

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.