Их Британид цар тахлын улмаас 150 мянган хүн нас баржээ

Дэлхий даяар коронавирус дэгдсэнээс хойш Их Британид 150 мянга гаруй хүн цар тахлын халдварын улмаас нас барсан бөгөөд тус улс нь ийм үзүүлэлтэд хүрсэн Европын анхны улс аж.

Харин олон улсын хэмжээнд, бөгөөд Их Британи нь энэ тоог давсан долоо дахь орон болж байна.

Тус улсын Засгийн газрын албан ёсны тоо баримтын дагуу, цар тахлын халдвар авснаасаа хойш 28 хоногийн дотор нас барсан иргэдийн тоо нь 150,057-д хүрээд байгаа аж. юм.

Их Британид сүүлийн долоо хоногт 1,271 хүн нас барсан нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 38 хувиар өссөн үзүүлэлт билээ.

Ерөнхий сайд Борис Жонсон дахин хөл хорио тогтоохгүйгээр "Омикрон" халдварын давлагааг давж гарна гэж мэдэгдсэн хэдий ч олон тооны эмнэлэг, эрүүл мэндийн төв хэт ачаалалд дарагдана гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.