? LIVE: Б.Жагар: Нам дамжсан олигархийн хүүхдүүд ард түмнийг үймээн, самуунд уриалж болохгүй
Нийгэмд үйлчлэх зорилготой ТББ-ууд зээлийн хүүг жилийн 3 хувьд шилжүүлэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлж байгаа талаараа болон Казакстаныг дуурайж ард нийтийг жагсаал, цуглаанд турхирч байгааг буруушаан мэдээлэл хийлээ.
Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Жагар:
-Оффшорт байгаа 17 тэрбум ам.долларыг авчирч чадвал, Монгол улсын нэг хүнд 17 сая төгрөг ногдохоор байна. Хэрэв иргэд энэ мөнгийг авбал банкны зээлээ төлнө. Монгол улсын насанд хүрсэн бүх иргэн зээлтэй байна. Бидний шаардлага тодорхой. Банкны хүүгийн зээлийг 3 хувь болгон бууруулах. Хэрэв үүнийг Засгийн газар биелүүлэхгүй бол шат шатны тэмцлийн хэлбэрт шилжинэ.
Мөн, сүүлийн үед Казакстанаар жишээлээд, ард түмний жагсаал, цуглаанд уриалах боллоо. Нам дамжсан олигархийн хүүхдүүд, тэдний нууц амрагууд, эцэг, эхийгээ шоронд оронгуут ард түмний нэрийг барьж жагсаал цуглаан, үймээн самуунд уриалах боллоо. Тэдний үгэнд автаж болохгүй. Бид эвтэй байх ёстой гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.