Л.Энх-Амгалан: Багшийн дундаж цалин хамгийн багадаа 1 сая төгрөгөөс эхэлнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан багшийн цалин, урамшууллын талаар мэдээллээ.
Тэрээр “Энэ 2022 оны 1 дүгээр сарын 1-нээс багш нарынхаа суурь цалинг нэмэх ёстой юм байна гэж үзсэн. Суурь цалин нь нэмэгдэж байж суурь цалинд үндэслэн бодогддог нэмэгдлүүд нь багш нарын гар дээр юм болж очсон болж мэдрэгдэх юм билээ.
Тэгэхээр үр дүнд суурилсан урамшууллыг нь суурь цалингийн нэг хэсэг болгож өгөх учраас багшийн дундаж цалин 720.000 төгрөг биш хамгийн багадаа 1 сая төгрөгөөс эхэлнэ. Түүн дээр нь суурилуулаад бусад нэмэгдлүүдээ аваад явчих боломж байгаа. Гэхдээ багш нарт хүлээлт үүсгэж болохгүй. Тэгэхээр нэгдүгээр сарын 1-нээс багшийн цалин учиргүй их нэмэгдэх гэж байгаа юм шиг хүлээлт үүсгэж болохгүй.
Монгол Улсын Засгийн газраас Төрийн үйлчилгээний ажилтнуудын цалингийн доод жишгийг баталъя л гэж байгаа юм. Тэр жишээн дээр багш нарын цалингийн хамгийн доод жишиг нь 1 сая төгрөг байхаар төсөвлөж байна. Багш нартаа нэмж хэлэхэд энэ нэг сард та бүхний хуучин авч байсан цалин дээр үр дүнгийн урамшууллыг шингээж өгөх учраас одоо авах цалин дээрээ дахиж үр дүнгийн урамшуулал нэмж авна гэдэг хүлээлт байж болохгүй шүү гэдгийг хэлье” гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.