Халдварын тархалт дахин нэмэгдэж, өдрийн 1040 тохиолдол бүртгэгджээ

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1040 тохиолдол шинээр илэрсэн байна. Үүний 697 нь нийслэлд, 298 нь орон нутагт, 45 нь гадаадаас Монгол Улсад ирсэн иргэдээс зөөвөрлөгдөн бүртгэгджээ.

Хоногт хоёр хүн нас барж, нийт нас баралтын тоо 1997 болсон байна. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 3547 байгаа бол гэрийн хяналтад 8111 хүн өрхийн эмчийн хяналтад эмчилгээ үйлчилгээ авч байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нийт өвчтөнүүдийн 809 нь хөнгөн, 2316 нь хүндэвтэр, 401 нь хүнд, 21 нь маш хүнд өвчилсөн иргэд байна. Үүнээс эмнэлэгт 511 хүүхэд, 246 жирэмсэн эмэгтэй хэвтэн эмчлүүлж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.