СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2022-01-07

Япон улсад халдварын "6 дахь" давлагаа эхэллээ хэмээн мэдэгдлээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Япон Улсад шинэ төрлийн уушигны коронавирусийн халдварын тохиолдол 4,000 давж, Токио хот дахь нэг өдрийн халдварын тохиолдол 2022 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн байдлаар 641-д хүрчээ. 

.
Япон Улсын хэмжээнд коронавирусийн халдвар өдөр ирэх тусам нэмэгдэж буйтай холбогдуулан тус улсын Засгийн газраас “Шинэ төрлийн ханиад, томууны эсрэг тусгай арга хэмжээ авах хууль”-д заасны дагуу .
Өнгөрсөн оны сүүлээр манай улсын иргэд олон тоогоор цуглан шинэ жилийн баяраа тэмдэглэснээс үүдэн коронавирусийн кластер халдварын тохиолдлууд цөөнгүй гарсан тухай мэдээллийг тус ЭСЯ-нд иргэд ирүүлж байна.
Коронавирусийн халдварын тохиолдол хурдацтайгаар өсөн нэмэгдэж байгаа энэ цаг үед иргэдийг олон нийтийг хамарсан соёл, спортын томоохон арга хэмжээг зохион байгуулахгүй байх, энэ төрлийн арга хэмжээнд иргэд оролцохгүй байж өөрийгөө болон гэр бүлээ коронавирусийн халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэхийг Токио дахь Элчин сайдын яамнаас нийт иргэдээ анхааруулжээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.