? LIVE: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дарханы замыг 2023 оны аравдугаар сард дуусгах чиглэл өгчээ
Засгийн газар өнөөдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцжээ.
-Коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ
-Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл
-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулга
-Дарханы арьс ширний цогцолборын хөрөнгө оруулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай
-Агаарын бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний талаар зэрэг 30 гаруй асуудал хэлэлцжээ.
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа:
-Улаанбаатар-Дархан-Уул аймаг чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлыг 2023 оны аравдугаар сараас хэтрүүлэхгүй дуусгах үүрэг, чиглэлийг Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад өглөө. Мөн Засгийн газрын гишүүдээс бүрдсэн шинэ ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар ахална гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.