Хөл хорионд орсон хятад иргэд эд хогшлоо хүнсээр сольж байна

БНХАУ-ын Шиань хотод коронавирусийн тархалтын улмаас хатуу хөл хорио тогтоосноос хойш хоол хүнсний хомстол үүсээд байгаа бөгөөд зарим оршин суугч эд хогшил, технологийн хэрэгслээ хүнсний бүтээгдэхүүнээр сольж авахаас өөр аргагүйд хүрчээ.

Бүс нутгийн эрх баригчид айл өрхүүдийг үнэ төлбөргүй хоол хүнсээр хангаж байгаа ч зарим оршин суугчийн хувьд энэ нь хангалтгүй бөгөөд огт хангамж авч амжаагүй өрхүүд ч байгаа аж.

Тэгвэл сүүлийн өдрүүдэд, иргэд хувийн эд хогшлоо солилцон, хоол хүнсээ хангаж буй зураг, бичлэгээ олон нийтийн сүлжээнд ихээр байршуулах болжээ.

 122574594 gettyimages 1361848907

Хотын оршин суугч Ван "Хүмүүс идэх хоолгүй болсон тул байрныхаа хөршүүдтэй эд зүйлээ солилцож байгаа" гэж "Radio Free Asia" агентлагт ярьжээ. Тус агентлагийн мэдээлснээр, нэгэн оршин суугч ухаалаг утас болон таблетаа будаагаар солихоор төлөвлөж байгаа аж.

Одоогийн байдлаар билээ. Гэвч тус улсын Засгийн газар ирэх сард Бээжин хотноо болох Өвлийн олимпын наадмаас өмнө нөхцөл байдлыг хяналтдаа оруулж чадна гэж найдаж байна.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.