ЭЦА: Алдагдсан 1.1 орчим тэрбум төгрөгөөс 848 сая төгрөг болон гар бууг хураан авсан

БНХАУ-ын иргэний 1.2 тэрбум төгрөгийг дөрвөн иргэн дээрэмдсэн хэргийн талаар ЭЦА-наас мэдээллээ.

Тодруулбал, 46 настай БНХАУ-ын иргэн П-ийн гэрт, нүүрэндээ хар баг зүүсэн 4-5 хүн нэвтэрч 1.1тэрбум орчим төгрөгийг дээрэмдсэн хэрэг өчигдөр буюу нэгдүгээр сарын 3-ны өдөр гарчээ. Гэмт этгээдүүд 4-5 хүн буюу нэг эмэгтэй, дөрвөн эрэгтэй хүн байсан гэв.

Уг хэрэг өчигдөр ХУД-ийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн. Хэрэг гараад ердөө нэг хонож, шалгалтын ажил явж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна гэв.

Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Н.Золбоо:

-Нэгдүгээр сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гадны иргэн их хэмжээний мөнгө дээрэмдүүлсэн талаар дуудлага, мэдээлэл ирсэн. Цагдаагийн байгууллага дээрх .

Хэргийн газраас алдагдсан 1.1 орчим тэрбум төгрөгөөс 848 сая төгрөгийг эд мөрийн баримтаар хураан авч шалгалтыг ажлыг үргэлжлүүлж байна гэлээ. Хэрвээ дээрх этгээдүүд уг хэргийг хийсэн нь тогтоогдвол Эрүүгийн хуулийн 17.2-т зааснаар 12 жил хүртэл ял эдлэх юм байна.  

Мөн тэрбээр 2021 оны хүнд гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. 2021 онд улсын хэмжээнд хүнд гэмт хэрэг 20.5 хувиар буурч, илрүүлэлт нь 4.9 хувиар өссөн байна. Хүнд гэмт хэрэгт хүн амь, хүчин, дээрмийн гэмт хэрэг багтдаг. . Хүчиндэх гэмт хэрэг 2021 онд 409 үйлдэгдэж өмнөх оны мөн үеэс 22 хэргээр 5.7 хувиар өсөж, илрүүлэлт 51.9 хувьтай байж 1.1 хувиар буурсан байна. Дээрэмдэх гэмт хэрэг 2021 онд 342 хэрэг үйлдэгдэж өмнөх оны мөн үеэс 62 хэргээр буюу 15.3 хувиар буурч, илрүүлэлт 58.3 хувь буюу  4.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.