"Apple" компанийн зах зээлийн үнэлгээ гурван их наяд ам.долларт хүрчээ

АНУ-ын "Apple" компанийн зах зээлийн үнэлгээ өнгөрөгч даваа гарагт гурван их наяд ам.долларт хүрч, ийм амжилт гаргасан анхны компани болжээ.

Үүнээс өмнө, "Apple" компани "Microsoft Corp"-ийн хамт хоёр их наяд ам.долларын зах зээлийн үнэлгээтэй компаниудын тоонд багтаж байсан билээ. Харин "Alphabet", "Amazon.com" болон "Tesla" зэрэг нь одоогоор нэг их наяд ам.доллар гаруйгаар үнэлэгдэж байгаа юм.

Стив Жобс 2007 оны 1 дүгээр сард анхны "iPhone" гар утсаа танилцуулснаас хойш "Apple"-ийн хувьцаа одоог хүртэл 5,800 орчим хувиар өсжээ. Харин шинэ Гүйцэтгэх захирал Тим Күүкийн удирдлага дор тус компани видео стрийминг, дуу хөгжим зэрэг салбараас орлогоо эрс нэмэгдүүлж эхэлсэн юм.

Дэлхий даяар 5G, виртуал бодит байдал, хиймэл оюун ухаан зэрэг технологи өргөн хэрэглээнд нэвтэрснээр хөрөнгө оруулагчид "Apple" болон бусад технологийн томоохон компанид илүү анхаарал хандуулах болсон билээ. "Tesla" дэлхийн хамгийн үнэ цэнтэй автомашин үйлдвэрлэгч болж,

b8b7ec0be2b7502695b899d987d4da7e

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.