ОХУ-ын Рязань мужид автобус осолдож, таван хүн амиа алджээ

ОХУ-ын Рязань мужид хот хоорондын автобус осолдож, таван хүн амиа алдан, 22 хүн шархадсан гэж тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдэгджээ.

Бүс нутгийн Прокурорын газрын мэдэгдэлд "Ослын улмаас нийт 22 хүн гэмтэж бэртсэний 12 нь эмнэлэгт хүргэгдсэн. Хоёр хүүхэд хүнд гэмтэл авсан" хэмээн тэмдэглэсэн байна.

Мужийн Замын цагдаагийн газрын мэдээлснээр, "Neoplan" маркийн автобус нь орон нутгийн цагаар өглөөний 05:45 цагт төмөр замын гүүрний тулгуурыг мөргөсөн аж. Одоо Оросын Мөрдөн байцаах хорооноос тус хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

1766410831 87 0 1193 622 1920x0 80 0 0 66ff761b40ec9f33760a73b0a4c7c379

Эх сурвалж: TASS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.