Хөвсгөл нуурт зорчихыг хориглосон тэмдэг байрлууллаа

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас энэ сарын 3-ны өдөр Хөвсгөл нуурын мөсний зузаанд хэмжилт хийж мөсний зузаан нимгэн газруудад зорчихыг хориглосон тэмдэг байрлууллаа.

Энэ хэмжилтээр

  • Мэргэний үзүүр: Мөсний зузаан 15см
  • Нефть бааз: Эрэг хэсгээр Мөсний зузаан59 см
  • Хар толгой: Эрэг хэсгээр Мөсний зузаан 55см хөлдөж өмнөх жилүүдээс нимгэн байгааг тогтоолоо.

Өнөөдрийн байдлаар Хөвсгөл нуур битүү мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч мөсний даац хүн, мал, машин техник явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул иргэд амралт зугаалгаар нуурын мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг Хөвсгөл аймгийн ОБГ-аас анхааруулж байна.

271312376 221410013495770 4173196020855564600 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.