Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өндрөөс унах гэж байсан хоёр эмэгтэйг аварчээ
Орон сууцны 12 давхраас үсрэх гэж байсан иргэдийг онцгойгийн алба хаагчид аварч, эсэн мэнд буулгажээ.
Тодруулбал, хоёр эмэгтэй хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 4-ны өдрийн 20:16 цагт хүлээн авчээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 3.6 км замыг туулан Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны 89 дүгээр байр /Мишээл экспо худалдааны төвийн зүүн талд/ 12 давхар орон сууцны барилгын дээврээс согтууруулах ундаа хэрэглэсэн М /56 настай, эмэгтэй/, Б /54 настай, эмэгтэй/ нар дээврээс унах гэж байсныг эсэн мэнд буулгаж Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.